Нягтлан бодох бүртгэл : Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж
2.1. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;
3.1.2. “нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь” гэж мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;
3.1.3. “давхар бичилт” гэж ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг;
3.1.4. “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог ;
3.1.5. “журнал” гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг;
3.1.6. “ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг;
3.1.7. “мэргэжлийн нягтлан бодогч” гэж их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүнийг;
3.1.8. “нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг.
4 дүгээр зүйл. Нягтлан бодох бүртгэлийн зарчим
4.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараахь зарчмыг баримтална:
4.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх;
4.1.2. санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх;
4.1.3. бүртгэл, тайлангийн үзүүлэлт энгийн, тодорхой, ойлгомжтой байх;
4.1.4. бүртгэл, тайлангийн тоо, мэдээг аргачлалын хувьд өнгөрсөн, ирээдүйн тоо, мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохиох;
4.1.5. удирдлагын болон зардлын бүртгэлд өөрийн онцлогт тохирсон оновчтой сонголт хэрэглэх;
4.1.6. тасралтгүй байх.
5 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн суурь
5.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.
5.2. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг мөнгөн сууриар хөтөлж болно.
5.3. Нягтлан бодох бүртгэлээ мөнгөн сууриар хөтөлдөг байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аккруэл суурьт хөрвүүлэн гаргана.
6 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж
6.1. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгжийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлнэ.

Хуулийн үргэлжлэлийг эндээс уншаарай.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Javkhlan (зочин)

Saihan huuli boljee kkk

цэнцэн (зочин)

huulia barimtaldag bol saihan aa te ard tvmeen?

Dolgor (зочин)

heregtei medeelel bn Oor vnetei medeelel oruulj ogooch

n (зочин)

bayarlalaa ghdee bodlogo bdoh zowlomj bdag uu?

lhaagii (зочин)

bayarlalaa heregte ym bna bodlogo bodoh argachilal intriin zuwluguu avch bolhuu

Нараа (зочин)

баярлалаа. гэхдээ хуулиудын зүйл ангиудын онол практикийг бичиж өгвөл зүгээр байх гэж бодож байна.

болортуяа (зочин)

өөр зүйл нэмээч хагас дутуу юм бишүү энэ яг ННБ хууль мөнү шинэчлэсэн загвар нь дэлгэрэнгүй байвал сайн байна.

odnoo (зочин)

bolooomjiin oilomjtoi bna nygtlan bodoh burtgeliin uurchlilt ba aldaanii tuhai delgerngui bichij zuvluuch amjilt husei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)